Tags
Language
Tags
November 2024
Su Mo Tu We Th Fr Sa
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Forbes Mongolia - Хулгана сарын 2018

Posted By: Pulitzer
Forbes Mongolia - Хулгана сарын 2018

Forbes Mongolia - Хулгана сарын 2018
Mongolian | 114 pages | True PDF | 35.3 MB


Америкийн хамгийн чинээлэг 400 эрхмийн жагсаалтын босго өнгөрсөн 2016 онд 1.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байлаа. Харин энэ жил, 2017 оны жагсаалтад багтах эрхмүүдийн хөрөнгийн доод хязгаар хоёр тэрбум ам.доллартай дүйж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд байна (“Forbes 400” жагсаалт, хуудас 90). Энэхүү жагсаалтад багтсан хамгийн онцлох эрхмүүдийн нэг болох АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө сонгуулийн кампанит ажил, шүүхийн өндөр зардал зэргээс шалтгаалан 600 сая ам.доллараар буурч, 3.1 тэрбум ам.долларт хүрчээ. Урьд хэний ч удирдлага дор ажиллаж үзээгүй, бизнесээ өөрийн эрс шийдэмгий хэв маягаар эрхэлж ирсэн тэрбээр нэг л өдөр Америкийн ард түмэн хэмээх 330 сая “босс”-той болсон тухайгаа “Forbes” сэтгүүлд дэлгэрэнгүй өгүүлжээ (“Трампын ялалтын амт”, хуудас 70). Тэр АНУ-ын бизнесийн салбараас босож ирсэн хамгийн анхны Ерөнхийлөгч. Тэгвэл Монгол Улсын түүхэнд ч мөн анх удаа бизнесийн салбараас төрөн гарсан Ерөнхийлөгч төрийн өндөрлөгт заларч байна. Өөрийн хүч хөдөлмөрөөр “Женко” группийг үүсгэн байгуулсан, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч ноён Халтмаагийн Баттулга “Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар бүгд улс төрийн туршлагатай хүмүүс. Харин би томоохон бизнес эрхэлж байсан туршлагатай. Тиймээс би асуудлыг шийдэх өөр гарцыг харж чадна. Үүнийгээ ойлгосон цагаас эхлэн Ерөнхийлөгч болохоор шийдсэн” хэмээн “Forbes Russia” сэтгүүлд өгүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш анх удаа дэлгэрэнгүй өгсөн түүний ярилцлагыг “Forbes Mongolia” албан ёсны эрхтэйгээр танд хүргэж байна (“Х.Баттулга: Би Монголоо ард түмэн нь аз жаргалтай, нийгэм нь хөгжингүй, эдийн засаг нь бие даасан улс байгаасай гэж хүсдэг”, хуудас 14).
Тэрчлэн Америкийн хамгийн чинээлэг 400 эрхмийн амжилтад хүрсэн нууцыг танд дэлгэхийг бид энэ удаагийн дугаартаа зорилоо. Болгооно уу.

More issues archive